PDF Хэвлэх И-мэйл
Хэрхэн зөв турах вэ?
Хэрэглэгчийн үнэлгээ: / 84
МууМаш сайн 

Хүүхнүүдийн ихэнх хувь нь өөрийгөө тарганд тооцдог. Харин зарим нь илүү жинтэйгээ мэдэхгүй, өөрийгөө “мах шөл тэнцүү” гэж бодож байж ч болох юм.Иймд,юуны өмнө таны хувьд турах шаардлага байна уу, үгүй юу, байгаа бол хэдэн кг турвал зохистой вэ гэдгийг зөв тодорхойлох хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд илүү жингийн зэрэглэлийг тогтооход чиглэсэн хэдэн арван шинэ томъёо гарсан боловч,одоогоос 150 жилийн өмнөөс хэрэглэгдэж ирсэн “Илүү жингийн индекс” /ИЖИ/ хэмээх томъёо хамгийн тохиромжтойд тооцогдсоор байна.

ИЖИ-гээ олохын тулд өөрийн биеийн жингээ /кг/ өндрийнхөө квадратад хуваана.

ИЖИ= биеийн жин( кг) /өндөр(м) x өндөр(м)

Хэрэв таны тооцоолон гаргасан ИЖИ:

18,5-аас бага байвал та дутуу жинтэй

18,5 – 24,9 байвал та хэвийн жинтэй

25,0 – 29,9 байвал та илүү жинтэй

30,0 – 34,9 байвал та тараглалтын 1-р зэрэглэлтэй

35,0 – 39,9 байвал та тараглалтын 2-р зэрэглэлтэй

40-өөс илүү байвал та таргалалтын 3-р зэрэглэлтэй байна гэж үзнэ.

Жишээ нь: Таны биеийн жин 70кг,өндөр нь 165см байна гэж үзвэл, таны

ИЖИ= 70(кг) /1,65(м) х1,65(м)= 25,7 болно, тэгэхээр та илүp жинтэй байна гэсэн үг юм. Харин та хэдэн кг турах шаардлагатайгаа мэдэхийг хүсвэл хялбархан тэгшитгэл зохиож бодоод өөрийнхөө хэвийн жинг олоход л ойлгомжтой болно. Дээрх жишээний хувьд бодвол:

Х(кг) /1,65(м) х1,65(м)= 18,5 /хэвийн жингийн доод хязгаар/ эндээс Х= 50,4кг

Х(кг) /1,65(м)х1,65(м) = 24,9/хэвийн жингийн дээд хязгаар/ эндээс Х =67,8кг

Ингээд, 165см өндөртэй хүн ясныхаа бүдүүн нарийнаас хамаарч 50,4- 67,8 кг жинтэй байвал зохих нь. Иймд, бидний жишээ авсан70кг жинтэй хүний хувьд биеийнхээ онцлогоос хамаарч 2,2-19,6кг турах шаардлага байна гэсэн үг юм.

Хэрэв та илүү жинтэй байгаа бол гоо сайхан болон эрүүл мэндээ бодож турах л хэрэгтэй. Тарган хүн олон “өвчний цуглуулгатай” болохоос гадна урт наслах боломж бага байдгийг бид бүгд мэдэх биз ээ. Иймд та турахаар шийдсэн бол зөв турах аргыг сайтар ойлгож авах нь чухал. Тураах ид шидтэй гэх элдэв цай, бэлдмэлийн сурталчилгаанд хууртвал, нэг бол турах ч үгүй, нөгөө бол турлаа ч гэсэн эрүүл бус болж л хоцорно. Ийм аргаар турахад эрүүл мэндээр хохирохоос гадна, эргээд асар хурдан таргалдаг. Харин хоолны дэглэмийг зөв зохистойгоор барьж турвал эрүүл гоолиг биеээ үүрд хадгалж чадна. Зөв зохистой барина гэж юуг хэлээд байна вэ?

weightУул нь, буцаж таргалахгүй, мөн эрүүл мэндээр хохирохгуйн тулд сард 1,5-2кг-аас илүүгүйгээр турах нь хамгийн зөв боловч амьрал дээр хүүхнүүд бид аль болох хурдан турах сонирхолтой байдаг./ шинэ жил, төрсөн өдөр, хурим найр г.м. ойртоход/ Энэ сонирхолдоо автан хатуу хоолны дэглэм сахиж эхэлдэг боловч төд удалгүй тэсвэр алдан амттан руу дайраад, хаясан жингээ хоромхон зуур нөхчихдөг. Яагаад тийм хурдан нөхдөг вэ? Урьд нь дураараа хооллож байхад маш аажмаар л таргалаа биз дээ? Хамаг учир бидний организмын ухаантай ажиллагаанд байгаа билээ: хүн гэнэт хоолоо хасахад бидний организм хэмнэлтийн дэглэмд шилжиж бодисын солилцоогоо удаашруулдаг. Эхлээд организм маань “чангалгаа эхэлснийг мэдэхгүй” бодисын солилцоогоо хэвийн байлгаснаар эхний өдрүүдэд эрчимтэй турдаг. Тэжээлийн бодис хуучнаар орж ирэхгүй болсныг ойлгонгуут организм “хэмнэлийн горимд” шилжиж бодисын солилцоогоо удаашруулдаг. Туралт удааширна, цаад тал нь 2 долоо хоноход ихэнх хүмүүсийн жингийн бууралт зогсонги байдалд ордог. Өөрөөр хэлбэл, та зөвхөн байцаа идэж байсан ч таны жин буурахгүй л байгаад байна. Энэ үед ямар ч тэвчээртэй хүний урам нь хугарч дэглэмээ хаян ердийн байдлаар хооллож эхэлдэг. Хасагдан жин ч гэрлийн хурдаар буцаж нэмэгддэг. Учир нь, одоо таны организмын бодисын солилцоо удааширсан тул хэвийн хэмжээний хоолыг хэт ихэд тооцож, бушуухан өөх болгон дахин “чангалгаанд орвол” хэрэглэхээр нөөцөлдөг.

Одоо тэгэхээр яавал зохилтой вэ? Ямар гарц байна вэ? Хоолны дэглэм дээрээ биеийн тамир нэмэх үү? Энэ нь нэг их зөв гарц биш юм. Тэжээлийн дутагдалд орж цочирдсон, ядарч туйлдсан организм чадан ядан ажиллаж байхад, түүнд дээрээс нь нэмж биеийн тамирын өндөр ачаалал өгөх нь маш аюултай байдаг.Тиймээс, хамгийн зөв гарц бол бие организмын ажиллагааг харгалзсан, шинжлэх ухааны үндэслэлтэй хөтөлбөрөөр турах явдал юм. Ингэх аваас та турах явцдаа эрүүл мэндээ муутгахгүй, мөн эргэж таргалахгүй байх гол зорилгуудаа биелүүлж чадна.

За ингээд, та 10кг илүү жингээсээ салахыг хүсч байгаа бол: 1. өөртөө ядаж 2-3 сарын хугацаа өгөх хэрэгтэй.2. хэдэн настайгаа санах хэрэгтэй. Учир нь нас ахих тусам организмын бодисын солилцоо удааширч байдаг тул 18-тай хүн, 30-аас дээш настай хүн хоёрын турах эрчим маш их ялгаатай гэдгийг ойлгох хэрэгтэй.3. та, хэзээ одоогийнхоосоо 10кг-аар бага жинтэй байсан бэ гэдгээ бас бодох хэрэгтэй. Хэрэв та “балар эрт дээр үед” тийм жинтэй байсан бол танд 10кг жин хасна гэдэг маш хэцүү байх болно. Магадгүй, бүр боломжгүй ч байж мэдэх юм. Яагаад гэвэл таны организм энэ олон жилд өөрийн жиндээ дасаж зохицсон байх тул энэ жингийнхээ төлөө “үхэн хатан”, зууралдан тэмцэх болно. Харин, хэрэв та энэ 10кг-г сүүлийн хэдэн жилд л “цуглуулсан” бол 2-3 сарын хугацаанд түүнээсээ “үүрд хагацахад” нэг их хэцүү биш байх болно. Амжилтанд хүрэхийн тулд доор өгүүлэх хялбархан схемийн дагуу ажиллах хэрэгтэй.

***

Өөртөө тохирсон хурдан турах хоолны дэглэмийг сонго

Хурдан турахад чиглэгдсэн маш олон “чанга” хоолны дэглэм байдаг бөгөөд эдгээр дэглэмүүдийг ойролцоогоор 14 хоног барих тооцоотой зохиогдсон байдаг. Ийм дэглэмийг барихад 7-10 кг турна гэж амладаг боловч хэрэв та 18-тай биш бол “үсрээд”4-6кг турна гэж бодсон нь дээр. Хоолны дэглэмүүдийг энд нийтлэх боломжгүй тул зөвхөн зарчмуудыг нь дурдья.

“Чанга” дэглэмүүд нь үндсэндээ хоёр л зарчимд тулгуурладаг. 1. Маш бага илчлэг/өдөрт 500-700ккал/ хэрэглэх. 2. нэг янзын хүнсийг хэд хоногийн турш хэрэглэх. Мөн аль ч дэглэм давсны хэрэглээг эрс багасгах шаардлага тавьдаг.

Бага илчлэгтэй хоолны дэглэмийн зарчим нь өдрийн турш маш бага хэмжээний, илчлэг багатай хүнс хэрэглэх явдал байдаг. Жишээ нь, өглөө 1 чанасан өндөг,өдөр багахан хэмжээний өөхгүй мах, загас өргөст хэмхтэй, оройд тос майонезгүй ногооны салат гэх мэт. Цай, кофег чихэргүй ууна.

Нэг хүнсний хоолны дэглэмийн зарчим нь бага илчлэгд биш, гол нь нэг л зүйлийг хэд хоног хүссэн хэмжээгээрээ идэх явдал юм. Тэр зүйлээ ямар нэгэн амталгаагүй, давсгүй, чихэргүй иднэ. Жишээ нь: хэд хоног л тэснэ үү зөвхөн агшаасан цагаан будаа идээд, залхахаараа зөвхөн өөхгүй, давсгүй мах, сүүлийн хоногуудад зөвхөн алим идэх жишээний. Дуртай үедээ, шөнө ч хамаагүй, хичнээнийг ч хамаагүй идэж болно. Учир нь амтгүй юмыг ихээр идэх хүн байхгүй тул хэмжээ хязгаар тавихгүй байгаа билээ.

За ингээд хоолны дэглэмээ сонгоод, түүнийгээ “яс барих” хэрэгтэй. “ Ганц чихэр идчихье, яав л гэж” гэх мэтийн асуудал байх ёсгүй. Дэглэмээс гадуур юм бүгд тас хориотой байх ёстой. Зорилгоо бодоод тэсэх хэрэгтэй. Дэглэмийн үргэлжлэх хугацаа хүн болгонд адилгүй. Тухайн хүний организмын ажиллагааны онцлогоос хамаарна: Зарим хүмүүс эхний 5-7 хоногт эрчимтэй тураад цаашаа туралт маш бага, бүр таг болчихдог. Гэтэл зарим нь болохоор эхний өдрүүдэд жин нь буурахгүй байснаа 7 хоногын дараанаас ч юмуу гэнэт эрчимтэй турж эхэлдэг. Тиймээс дэглэмийн хугацаанд өглөө бүр жингээ үзэж тэмдэглэл хөтлөн дүн шинжилгээ хийж байхад зүгээр. Жин тань буурахаа больчихвол организм бодисын солилцоогоо зогсонги байдалд оруулжээ, одоо дэглэмээ түр орхиж завсарлах цаг болжээ гэсэн үг. Харин жин тань буураад л байгаа бөгөөд таны тэвчээр барагдаагүй байгаа бол 14 хоносон ч бай завсарлахаа азнавал дээр.

***

Завсарлага 7-14 хоног.

Хөтөлбөрийн маань хамгийн сайхан үе нь мэдээж завсарлага. Дэглэмийн үед зүүдлээд байсан амттай хоол, шоколад, торт зэргээ одоо л ид. Гэхдээ ихээр биш шүү дээ? Хоолны хэмжээг бага багаар нэмэгдүүлэхгүй бол организм маань муу санаалаад яадаг гэж дээр ярилцлаа?

Завсарлагын үед бага таргалахын тулд 18 цагаас хойш бүү ид. Чихэргүй тараг, ганц нэг алим л болно. Энэ хугацаанд 1кг л нэмсэн бол та маш сайн тохируулж хооллож ээ гэсэн үг. Эс тэгсэн бол спортзаланд очиж илүү идсэнээ дасгал хийж шатаахаас өөр аргагүй шүү. Хооллолт хэвийн шахуу байгаа завсарлагааны үед биеийн тамир хөдөлгөөн шиг хэрэгтэй юм үгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

Завсарлага бол маш их ач холбогдолтой: 1. таны сэтгэл санаанд маш их дэм өгнө. “Хонгилын үзүүрт гэрэл байгаа”, өөрөөр хэлбэл хэдхэн хоногын дараа дуртай зүйлсээ айх ичих юмгүйгээр идэж болно гэж мэдэж байгаа болохоор таны тэвчээр эрс нэмэгдэнэ.

2. организмын бодисын солилцоо бүрмөсөн удааширчихгүй, өөрөөр хэлбэл, завсарлаганы дараа жингийн бууралт дахин явагдана.

Хэрэв та баярт өдрүүдээр тэвчээр гаргаж амттанаас татгалзаж чадахгүйгээ мэдэж байгаа бол турах хөтөлбөрөө зохиохдоо баярын үеээр завсарлага таарахаар бодож зохиогоорой.

Дараагийн дэглэмээ сонгон барь.

Завсарлаганы дараа дахиад хоолны дэглэмээ барина. Одоо өөр дэглэм сонговол ч дээр. Ямар ч дэглэм сонгосон бай, одоо та арай удаан турна гэдэгт сэтгэлийн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Хэрэв та эхний дэглэмээр 5-6кг турсан бол одоо 3-4кг, магадгүй үүнээс ч бага турж болох юм.

Хөтөлбөрийг 3 сар хэрэгжүүлэхэд хэдэн кг найдвартай турах вэ гэдгээ бодож үзье л дээ. Багаар бодоход эхний 14 хоногт -4кг, завсарлагаар +1кг, хоёрдахь 14 хоногт -3кг, звсарлагаар +1кг, гуравдахь 14 хоногт -3кг, завсарлагаар +1кг. Ингээд 3 сар болоход дор хаяж 9 кг турсан байх нь. Дахин хэлье: энэ 9кг бол хамгийн гутранги тооцоогоор шүү!!! Өөдрөг тооцоогоор бол 15 кг ч турж магад.

Мөн хөтөлбөрийг хэрэгжүүлснээр та хоол идэх дур хүслээ хянаж сурна. Организм тань ч “өлсгөлөнгийн” хугацаа нэг их сунжирдаггүй гэдгийг “ойлгож” өөх нөөцлөх гэж “зүтгэхээ” болино, тиймээс та хэтрүүлж идэхгүй л бол жингээ дахин нэмэхгүй үүрд гоолиг байх бүрэн боломжтой. 18 цагаас хойш зөвхөн аяга тараг, алим, өөр жимс/ усан үзэм, банан, тоороос бусад/ мэтийн зүйл л идэж хэвшвэл таргалах зовлонгүй болно.

Хэрэв жин тань нэмэгдэж эхлэвэл даруй хоолоо хасч жингээ барих хэрэгтэй: дөнгөж саяхан нэмэгдсэн 1-2 кг-г хаях нь хэдэн сард цугларсан 5-6 кг-ыг хаяхаас хамаагүй амархан гэдгийг санаж яваарай!!!

Таньд амжилт хүсье!

Ё. Одончимэг, www.orosshkolton.mn 


 

Сэтгэгдлүүд  

 
aagii
+3 #1 aagii 2009-10-14 04:25
heregtei zuvluguu bn. thank you
Quote
 
 
suugii
-2 #2 suugii 2009-10-14 04:26
ene ih sain huuhen bn
Quote
 
 
Ariun
+7 #3 Ariun 2009-10-19 07:22
ямар ч хоолны дэглэм, тураах бэлдмэлүүд хүний биед хор болно уу гэхээс тус болдоггүй. тиймээс ходоод чинь хогийн сав биш тул идэж байгаа хүнсэндээ анхаарал тавьж аль болохоор хөдөлгөөнтэй байх нь чухал.
Quote
 
 
zozo
-1 #4 zozo 2010-01-16 07:58
uneheer taalagdlaa niitlel chin masy ih bayrlaw ;poka
Quote
 
 
Bolor
+3 #5 Bolor 2010-02-06 09:18
mash sain niitlel bna, bi turah talaar mash ih turshlagatai, zunduu deglem barij 20kg hurtel turj bsan hirnee l nadad medehgui zunduu zuil blaa. bayrlalaa
Quote
 
 
zoloo
-1 #6 zoloo 2010-02-06 11:18
uneheer gaihaltai medeelel....... .bi odoo 18 nastaildaa tgd neeh buduun bishee gehdee l baga zreg turmaar sanagdaad bdg um.tegeed yanz buriin deglem ashiglaj bsn bolowch teriigee duussaniihaa dra yah we gedgee medkugeees bolood ehende baga ideh bolowch suuldee ih iddeg bolchdog bsn ene mash ih taalagdjeenaa tnx nice site bna
Quote
 
 
husel
0 #7 husel 2010-03-27 08:28
mash shan zuvlugu bna. bayarlalaa.
Quote
 
 
уншигч
+6 #8 уншигч 2010-05-26 04:10
Хоёр найз хүүхэн ярилцаж байхад нь нэг сэтгүүлч нэгэнд нь асуулт асуув.
-Таны жин хэд вэ?
-Нууц.
-Тэгвэл жингийнхээ хэмжээний эхний 3 цифрийг л хэлчих л дээ.
-...
Quote
 
 
aa
-1 #9 aa 2010-09-21 09:17
ix goy goy xeregtei yumnuud bichdeg goyo site bna
Quote
 
 
i love
-2 #10 i love 2010-12-28 08:16
gui yah ve
Quote
 
 
hotiin ohin
-5 #11 hotiin ohin 2010-12-28 08:27
hurdan turj blohku gj u udahgu bayar bollo gtl turah heregte bdag
Quote
 
 
marissa
-1 #12 marissa 2011-07-30 09:14
hi admin! today 13 tsag s hoish turah talaar forum n setgegdluudiig unshlaa, uneheer ih taalagdlaa, bi yag l iim site haigaad bsan yum, tulgamdaj bui asudluud yag end bdgiim bn, tanii ene talaarh medleg ch urgun bolhoor onovchtoi zuvluguu ugsun bn bayarlalaa ...ha uuriin setgeglee bichih gsn boldgui!! ta setgegdlee bichhiin tuld nevtreh heregtei gene, tgd nevtreh gheer bolku yum? ygd bgan bol? bi ymr 1 yum dutuu hiigeed bnu?
Quote
 
 
naiz
-2 #13 naiz 2011-08-05 10:48
byrtgyylsen chi nadad e-mail irdeggyi odoo yah ve amin aa
Quote
 
 
Administrator
-1 #14 Administrator 2011-08-06 05:22
tur huleene uu
Quote
 
 
fnaiz
-2 #15 fnaiz 2011-08-06 08:23
bi shine gedeg nereer byrtgyylsen shyy. hariu bichsend bayarlalaa. Olon hynd heregtei zyiliig yugagyi orchuulj ugch bgaad bayarlalaa. bi bas uurtee neg tom amlalt ugee dodoo boltol bielyylegyi yavj bnaa. Mani hyyg 7 sartai bhad ni hyygii maani tynhnii multralttai gej hudal onoshilson yum. Bid nar bejin yavj hyygee ev eryyl gedgiig medsen. Gehdee yynees umne bi net-s zundee yum unshaad mani hyy yagaad ch tiim bish gedgiig ug ni medsen yum. interned deer erdemtdiin zundee gariin avlaga bsniig bi orchuulaad UB hotiin urhiin emnelgyydeer taraaj ugie gej bodoj bsan yu l daa tuhain yedee. tegvel tun olon etseg ehed hereg boloh yostoi. Terniig unshaad yamr emnelgiin meddleggyi hymyys hyyhdee onoshilj zarim medlegee ogt shinechleegyi emch naraas bolj hyyhdee zovooh shaardlagyi bolno gej bodson. Gehdee zahiin neg hyn ireed l tiim material ugeheer nugee urhiin emneliig emch nar hyleej avah bolov u yah boloo?
Quote
 
 
Administrator
+2 #16 Administrator 2011-08-06 16:54
fnaiz, ихэнхи эмч нар уурлах л байх шүү :o
Чи материалаа над руу явуулчихвал би сайт дээрээ тавьчихъя, олон хүн уншина, тэгээд, хэрэв танилын хүрээнд нь түнхний асуудал гараад байгаа хүн амьтан байвал хэлээд ушнуулах гэх мэтээр үр өгөөжөө өгөх байлгүй?
За чамайг эндээсээ идэвхижүүлчихье ээ.
Quote
 
 
naiz
-1 #17 naiz 2011-08-07 04:25
tegie' Bi odoonoos nugee material deeree suugaad nileen sain ultai orchuuliya
Quote
 
 
Derem
0 #18 Derem 2011-08-28 01:31
баярлалаа бүсгүйчүүддээ. их зүйл мэдэж авлаа.
Quote
 
 
Oyuka
0 #19 Oyuka 2012-02-12 13:26
Ih heregtei zovlolgoo bna, bayarlalaa admindaa, bi bas forumd burtguuleh geheer bolohgui yum, bi bugdiig unshsan, nadad ene sait mash ih taalagddag
Quote
 
 
anjika
-1 #20 anjika 2012-03-06 15:44
Сайн байцгаана уу надад энэ сайт маш их таалагдаж байна,би бүртгүүлсэн боловч болохгүй юм.Тэгээд админ эгчээсээ зөвлөгөө авах гэсэн юм.Би одоо 21 настай хүүхэд гаргаж байгаагүй 168см өндөр одоогийн байдлаар 68кг болчоод сууж байна даа хэхэ үүнээсээ болоод маш их сэтгэлээр унаж дулаахан болж байгааг ч хэлхүү сэтгэл санаа их хэцүү байнаа хувцас нтр ч таарахгүй юм.Уг н 1жилийн өмнө 58кг байсан одоо яг 10кг таргалжээ тэгээд хамгийн гол нь энэ хугацаанд ерөөсөө мэдээгүй за энэ ч яахав тэгээд таниас яаж дахиж таргалахгүйгээр амжилттай турах вэ гэж зөвлөгөө авах гэсэн юм
Quote
 
 
anjika
-1 #21 anjika 2012-03-06 15:45
энд байгаа бүх зөвлөгөөнүүдийг уншлаа орой 6с хойш юм идэхгүй байхад болно гэж ойлгож байна гэвч надад 6с хойш хоол идэхгүй байх нь маш хэцүү санагдаж байна,та надад миний яавал дээр талаар дэлгэрэнгүйг өөрийнхөө туршлагаас бичиж хуваалцаач хамгийн гол нь би маш их хоолны аппетиттай өлсөөгүй байсан ч ямар нэгэн юм идэх гээд бас амттай юм харвал ухаангүй яаж энэ дуршилаа бага ч болов бууруулах вэ та надад харамгүй зөвлөгөө өгүүрэй гуйя.
Quote
 
 
дддд
-2 #22 дддд 2012-04-09 14:47
Загасны оронд тахиа байж болохгүму? Заавал хариууу
Quote
 
 
ariunaa
-1 #23 ariunaa 2012-04-10 06:17
танай сайт надад үнэхээр их таалагдлаа би өчигдөр л олж мэдсэн харин би өнөөдрөөс эхлэн турахаар шийдээд байна л даа би 6-7 кг л хаячмаар байдаг одноо эгчээ та надад туслаарай би бүртгүүлсэн хэрнээ болохгүй байна хариу
Quote
 
 
#24 zaya
-2 #24 #24 zaya 2012-05-02 10:24
tanai site mash ih taalagddag shuu. ajliin undruus undur amjilt husey.
Quote
 
 
KHULAN
-2 #25 KHULAN 2012-05-21 05:29
uneheer heregtei shan zowolgoo bna...bayrlalaa
Quote
 
 
sarnai
-1 #26 sarnai 2012-05-21 16:01
turahiig hussen buh humuus haygaar holbogdooroi
Quote
 
 
#27jagaa
-1 #27 #27jagaa 2012-06-21 13:57
oo mash ih bayrlalaa
Quote
 
 
mmm
-1 #28 mmm 2012-06-22 09:21
shan zowolgoo baina kk organizmtgaa temtseed bdg hergeee
Quote
 
 
bondooloi
-1 #29 bondooloi 2012-07-01 10:54
bi gdg hun targalaaad uhehneeeeeeeeee ee yahooooooooooo. .... tuslaaaaaarai.. help me
Quote
 
 
baagii_01
-1 #30 baagii_01 2012-07-02 13:37
bondooloid
чи хэрвээ үнэхээр хүсвэл хүрэхгүй газар гэж үгүй шүү. Чи үнэхээр хүсээд франц дэглэмийг бариад үзээрэй гэж зөвлөе. миний бодлоор энэ дэглэм нилээн үр дүнтэй юм байна лээ. би 14 хоног барьж байна. 4 кг турсан. цаашдаа ахиад 4 кг хаях гээд л хичээгээд байж байна. чамд амжилт хүсье
Quote
 
 
enkul
-1 #31 enkul 2012-07-05 07:14
mash ih taalagdlaa ene hamgiin unen bogood hatuu n bn daaa
Quote
 
 
margot
-1 #32 margot 2012-07-08 02:08
mash ih taalagdla turshaad uznee tnx
Quote
 
 
moogii
-1 #33 moogii 2012-07-11 03:32
hi tanai sait ih zugeer yum bna bi iluu jin 30 garantai bga odoo hohuul bga hohuul uedee hereglej boloh bolovuu turah argaa hariu ogch tus bolooch
Quote
 
 
Guest
-1 #34 Guest 2012-07-20 03:05
Би энэ ИЖИ-г бодож чадахгүй юм. Би 159 см өндөртэй 46 кг жинтэй бол би туранхай байнауу хэвийнүү?
Quote
 
 
baagii_01
-1 #35 baagii_01 2012-07-20 08:11
Guest чиний ИЖИ 18,2 гарч байна. өөрөөр хэлбэл 18,5-аас бага байвал та дутуу жинтэй ангилалд байна. Дутуу жингээ нэмэх шаардлагатай байх өө
Quote
 
 
buduka
-2 #36 buduka 2012-07-21 12:17
hi. yaj bodood bga yum be. undur 155, jin 65 tai hun hed garah be?
Quote
 
 
tooch
-1 #37 tooch 2012-07-22 03:30
27.05 iluu jin
Quote
 
 
buduka
-1 #38 buduka 2012-07-22 08:15
thank you tooch. margaashnaas turaah shul hiij uunaa. undur 162, jin 52,2 bsan tegvel hed bloh be?
Quote
 
 
munguu
-1 #39 munguu 2012-08-03 14:54
hi saihan zuvluguu bn. hoolloh durshilaa yaaj uurchiluh ve? ugluu udur yurduu ulsuhgvi oroi bolohoorl ulsuud baahan idcheh yuma.
Quote
 
 
urvagch
-1 #40 urvagch 2012-08-04 12:19
БЖИ = Биеийн жин (Кг) : Биеийн өндөр (М2=өндрийн квадрат(метр-ээ р бодох))
18.5-аас доош кг-Тураалтай
18.5-24.9 кг-Хэвийн
25-29.9 кг-Таргалалтын нэгдүгээр зэрэгтэй
30-39.9 кг-Таргалалтын хоёрдугаар зэрэгтэй
40-өөс дээш кг-Хэт таргалалттай
Quote
 
 
mu
+2 #41 mu 2013-08-12 08:17
uneheer shan zuwulguu awlaa ih bayrtai bn bayrllaa
Quote
 
 
Zuzu
+2 #42 Zuzu 2013-08-24 07:06
bi 3 doloo honog zuv hoolloj oroi bolgon idvehtei dasgal hiij 6 kg haysan baisan. tsaashid ch urgeljluuleh tolovlogootei baigaa. hamgiin gol ni oroi 5 tsagaas hoish ym idehgui baih ni chuhal. shingen ym baga bagaar udurjin uuh, jims jimsgene ideh, uuh tos hereglehgui,mun tsadtalaa idej bolohgui shuu. amjilt husie
Quote
 
 
unshigch
0 #43 unshigch 2013-09-26 06:46
estoi dajgui zuwulguu baina. Turah olon zuun arga hereglej baisan hunii huwd helj baina.
Quote
 
 
zochin
0 #44 zochin 2013-10-13 11:46
mash ih heregtei zuvluguu bna bi yag margaashnaas ene deglemiig barij ehelnee 8)
Quote
 
 
zochin
-2 #45 zochin 2013-10-26 16:50
bi yj medhoo mededguu biyiin jin 64 ondor 170
Quote
 
 
zochin
-2 #46 zochin 2013-10-26 16:51
bi yj biyiin jingee uzhee mededguu biyiin jin 64 ondor 170
Quote
 
 
Сийм
0 #47 Сийм 2013-11-07 02:50
дээрх томъёогоор бодоод олно доо
Quote
 
 
Ok
-3 #48 Ok 2013-11-18 02:58
ИЖИ gee bodoj chaddag guiee. Undur 159 jin 58kg nzuudaa tuslaarai
Quote
 
 
Сийм
0 #49 Сийм 2013-11-18 03:32
ОК минь ээ
ИЖИ= 58/1.59х1.59=?? ? хэд гарах уу :-*
Quote
 
 
davaa
0 #50 davaa 2013-12-02 04:49
ystoi medvvshtei shan zowolgoo niitlel bn>...ghd ng l so bi huwidaa oor hvmvvsin bodloor chde bi ilvdel jintei gewch deerh tomyogor bodoj vzsen chn...23.6garaa d bhiin tgd tailalig n hartal hewiin hemjeeni jintei gd,,,yah hrgtei we???????? :sad:
Quote
 
 
Guest
-2 #51 Guest 2013-12-02 08:38
deerh jisheg yaj bodoj gargasimbee. 70/1,65*1,65=70 bolod bhin
Quote
 
 
Tsegii
+1 #52 Tsegii 2013-12-04 08:26
Saihan zuvulguu bna bayarlalaa bi Frants deglemeer turj baisan odoo jinge barihad chuhal zuvluguu bna
Quote
 
 
oyuna
0 #53 oyuna 2014-01-03 08:42
Sain b.nu ih heregtei medeelel bainaa bi neeh targan bishee gehdee 5kg ilvv b.ga
Quote
 
 
ZOCHIN
-1 #54 ZOCHIN 2014-01-08 06:58
HI bh yostoi jingee yaj medeh ve
Quote
 
 
bolortoli
0 #55 bolortoli 2014-02-05 06:02
bi turahiig husdegch amttangaas tatgalzaj chaddaggui e.odo hicheene.medeel el ugsund bayrlala.
Quote
 
 
help
0 #56 help 2014-03-13 17:00
sain baina uu? bi 20 nastai 174sm undur 107kg. nadad mash hetsvv bn. surguulida ch yawha bolison. nadad tuslaach
Quote
 
 
amka
0 #57 amka 2014-03-22 13:36
ondroo jingiinhee kavdraatad huwaagaarai. ene tegshitgel deer haalt tawiagvi bolohoor oilgomjgvi bolood bna. :o
Quote
 
 
цэцээ
-1 #58 цэцээ 2014-05-06 03:31
Би дэглэм бариад 10 кг хассан юмаа одоо 5кг хасмаар байна ногоо мах жимсэнд дургүй ганц дуртай зүйл маань гурилан бүтээгдэхүүн яаж боов талхнаас татгалзах вэ надад зөвлөөч охидуудаа
Quote
 
 
цэцээ
-1 #59 цэцээ 2014-05-16 04:20
өндөр 169 жин 60 ижигээ бодож чаддаггүй ээ бодож өгч туслаач
Quote
 
 
b.lalaa
0 #60 b.lalaa 2014-05-24 16:22
cxan medeelel ogcond b.lalaa
Quote
 
 
ynjka
0 #61 ynjka 2014-05-30 07:04
Sain baitsgaan uuu maash saihan medeelel bna mash ih bayarll aa .Bi er ni l deglem baridag bolood hoyr jil bolj bna .Odoo pefleks togtood deerees ni barag l ench bolohgvi terch bolohgvi geseer iddeg wum maani ih howor . Odoo jaahan zawsrlmaar bna .... yawal deer we duruw honog zawsrlaad araw honog bariad dahiad duruw honog zawsrlwal yah bolhuu
Quote
 
 
ynjka
+1 #62 ynjka 2014-05-30 07:05
Bas yaj bodisiin soliltsoogoo hewiin bolgoh we ??????
Quote
 
 
buynaa
0 #63 buynaa 2014-06-20 06:38
goy zowlogoo bn heregjuulj uznee ymartaij dawhar dasgal hiiwel iluu turah uu?
Quote
 
 
deegii
0 #64 deegii 2014-07-06 10:21
bayrlalaa hylbar hernee bolomjin zovolgoo bainga bichij bgarai
Quote
 
 
Сийм
0 #65 Сийм 2014-07-17 04:18
Форумд нэгдээрэй.
Quote
 

Сэтгэгдэл нэмэх