Сүүлчийн сэтгэгдэл

PDF Хэвлэх И-мэйл
Түрүү булчирхайн эмгэг, түүнээс урьдчилан сэргийлэх
Хэрэглэгчийн үнэлгээ: / 0
МууМаш сайн 

Түрүү булчирхай нь эрэгтэй хүний нөхөн үржихүйн болон шээс ялгаруулах тогтолцооны нэг гол эрхтэн юм.

Түрүү булчирхайн үүрэг:

Эр бэлгийн эсийг хөдлөх нөхцлийг бүрдүүлнэ. Мөн шүлтлэг найрлагатай учир үрийн шингэн дэх эр бэлгийн эсүүдийг эмэгтэйн үтрээний хүчиллэг орчноос хамгаалдаг. Үрийн шингэний гуравны нэгийг бүрдүүлдэг. Түрүү булчирхайн дундуур  шээсний суваг нэвтрэн дамждаг тул өвчилсөн тохиолдолд шээс ялгаруулах яцад саад учруулдаг. Мөн хурдан дур ханаж үрийн шингэн ялгарах явдал энэ булчирхайн өвчлөлтэй холбоотой байдаг.

 

Түрүү булчирхай томрох:

Түрүү булчирхай томрох нь 45 болон түүнээс дээш насны эрчүүдэд цөөнгүй тохиолддог ба нас ахих тусам элбэг тохиолдоно.

Түрүү булчирхайн үрэвсэл:

Аль ч насны эрчүүдэд тохиолдох магадлалтай. Шалтгаан нь ихэвчлэн төрөл бүрийн нян байдаг. Түүнчлэн бэлгийн замын халдварт өвчнүүд түрүү булчирхайн үрэвслийг үүсгэдэг.

prostata

Түрүү булчирхайн эмгэг үүсэх гол шалтгаанууд:

-Доороосоо даарах, өтгөн хатах

-Архи хэтрүүлэн уух

-Удаан хугацаагаар суугаа ажил эрхлэх

-Бие организмд хурц болон архаг үрэвслийн голомттой байх. Үүнд: шүдний цоорол (кариес), элэг цөсний үрэвсэл

-Шээс, бэлгийн замын үрэвсэлт өвчин гэх мэт

Илрэх шинж тэмдэг:

-Цавь руу хатгаж, янгинаж өвдөх

-Шодой болон төмсөг, хошного орчим өвдөх

-Шөнө олон удаа босч шээх

-Шээс цустай гарах

-Шээхэд өвдөх, удаан тасалдаж шээх

-Ууцаар өвдөх

-Бэлгийн чадавхи буурах

Эдгээр шинжүүдийн аль нэг нь илэрч байвал мэргэжлийн эмчид хандаж зөвөлгөө аваарай. Дур мэдэн эмчилж болохгүй гэдгийг анхаараарай.

“ЦОП” эмнэлэг, их эмч Цэндсүрэн, 9917 4700

 

Сэтгэгдлүүд  

 
er hun
+1 #1 er hun 2011-01-10 14:06
saihan bolje, iluu medeelel bval taviarai!
Quote
 

Сэтгэгдэл нэмэх