PDF Хэвлэх И-мэйл
Төрөлт: хамгийн чухал үе шат!
Хэрэглэгчийн үнэлгээ: / 10
МууМаш сайн 

Төрөлтийн явц хүүхэд төрснөөр дуусдаг гэж ихэнхи хүмүүс бодон эхэс гадагшлах гэж бас нэгэн чухал төрөлт байдгийг мартчихаад байдаг. Гэтэл эхэс ховхорч гадагшилсны дараа л “төрөлт амжилттай боллоо” гэж бүрэн дүүрэн хэлж болох  билээ. Дөнгөж төрсөн нярай хүүхэд ээжийнхээ хэвлий дээр хэвтэж байхдаа эхийгээ арьсаараа мэдэрнэ, эхийнхээ зүрхний цохилтыг мөн мэдрэн тайвширдаг, тэгээд хөхөө эрж эхэлдэг.

Хүүхэд төрөх замыг туулах явцад түүний цусны чамгүй хэсэг нь эхэс рүү шахагддаг учраас тэрээр шүүсийг нь шахсан нимбэг шиг амьтан гарч ирдэг.

“Ийм байдлаар хүүхэд 100 – 150 мл цусаа алддаг, харин төрснийхөө дараа хүйгээрээ дамжуулан эхэсээсээ цусаа буцаан авах боломжтой байдаг, тиймээс эхэсийг гарч иртэл хүүхдийн хүйг таслахгүй хүлээвэл тэр 60 – 90 мл. цусаа буцаан олж авдаг /бараг 20% цус нь гэсэн үг/. Энэ нь зүгээр ч нэг цус бус, хүчил төрөгч, гемоглобин болон эсрэг биетээр баялаг цус учраас хүүхдэд амин чухал хэрэгтэй цус юм. Хүүхдэд эрч хүчтэй эрүүл амьдралыг бэлэглэхийн тулд бүх хүчин зүйл,бүх  нөөцийг ашиглах хэрэгтэй. Хүйг нь яаран тайрах нь хүүхдэд төрөхөд нь байгалаас өгөгдөж буй эрүүл мэндийн фондноос дэндүү ихээр хумсалж байгаа явдал юм. Тиймээс, эхэс гарч ирсний дараа л хүйг нь таслаарай”. /А. Акин, Д. Стрельцова, “Есөн сар ба бүх амьдрал”/

Төрөлтийн сүүлийн шат хоёр цаг орчим үргэлжилдэг. Эх хүүхдээ хөхүүлээд, хоёулаа амраад, хүйний өнгө нь цайраад лугшихаа больсны дараа түүнийг тайрч бооно, тэгээд хоёр гурван дүлэлтээр эхэс бүрэн бүтэн гарч ирэхэд төрөлт дууслаа гэж үзэх ёстой юм. Энэ гайхамшигт, хэлэхийн аргагүй ач холбогдолтой үе шат өдий болтол ямар ч нэр байхгүйгээр  барахгүй үүнийг тусдаа, бие даасан үе шат гэж ч үзэхгүй ирсэн байдаг. Хүүхдийг эх барьж авснаас эхэс гарч ирэх хүртэлх хугацаанд төрөх эмнэлэгт үй олон ажиллагаа хийгддэг: хүүхдийг үзэх, жигнэх, хэмжих, угаах, өлгийдөх гэх мэт. Маш их хүнд замыг туулж, зовж зовж гарч иртэл .... аймшигт орчин угтах.

Ээжид минь намайг 3 хоногийн дараа л авчирч өгсөн гэдэг. Азгүйтэхэд, би баасан гаригт төрсөн юм билээ, харин амралтын өдрүүдэд нярайнуудыг эхэд нь зөөж хөхүүлэх хүн хүч байдаггүй байсан аж. Ингээд би даваа гариг хүртэл гав ганцаар байсны үр дүн нь бололтой, аливаа хүнээс салан холдох болон ганцаараа үлдэхээс би үхтлээ айдаг юм. Энэ бол намайг бүх насаар минь дагаж байгаа айдас. Найз нөхөдөөс минь өөр хот руу шилжин суурьших, ганцаараа хонох тохиолдол гарах, эрэгтэй хүнтэй харьцаагаа дуусгах гэх мэт тоолонд намайг аймшиг нөмөрдөг юм. Хайргүй болсон ч гэсэн би ганцаардлаас айгаад өөрөө хаяж чаддаггүй. Ойр дотны хүмүүстэйгээ би үргэлж бодит физик холбоотой байгаа нөхцөлд л тайван байдаг, тэдэндээ итгэдэг. Ямар нэгэн шалтгаанаар надаас холдож явахад нь надаас урвасан мэт санагдаад хэцүү байдаг юм.

“Төрсний дараа эх хүүхдээ анх хөхүүлэх мөчид тэр хоёрын хооронд бодит холбоос тогтож хүүхэд өөрийгөө эхийнхээ хамгаалалтанд байгаагаа мэдэрдэг.  Биеээрээ хүрэлцэн мэдрээгүй тохиолдолд хүүхэд хөхөө муу хөхөхөөс гадна эцэг эхтэйгээ нэгдмэл бус болох, тэдэндээ итгэхгүй байх, ертөнцийг сөрөгөөр харах, гажууд байдлаар биеэ авч явах гэх зэрэг буруу хүн болон өсдөг. Эхтэйгээ нүдээрээ ширтэлцэж байгаагүй хүүхэд бусдын нүд рүү харж чадахгүй дальдчин, хүнтэй харц мөргөлдөх тоолондоо эвгүйрхэнэ”. /Ж. Цареградская, “Хэвлийд бий болохоос нэг нас хүртэлх хүүхэд”/

Хорвоод ирэнгүүтээ эхтэйгээ нэгдэх тэр мөчид хүүхэд ээж болон ойр дотныхонтойгоо сэтгэлийн холбоогоор холбогддог. Энэ нь цаашид эргэн тойронтойгоо эерэг харьцаанд орох үндэс суурь ч болдог.

Би хоёр хүүхэдтэй. Хоёуланг нь нөхөр бид хоёр өөрсдөө төрүүлсэн, гэртээ. Зарим хүмүүс биднийг солиотой амьтад гэх л байх. Харин би бол ийм аз жаргалтай хүүхдүүддээ өөрөө атаархаад байдаг юм. Тэд над шиг хорвоод мэндлэнгүүтээ эхийгээ алдаж айгаагүй учраас эхээсээ салж хагацах айдас тэдэнд огт байхгүй. Надад ч хүүхдүүдээ алдах айдас байхгүй, би хүүхдүүддээ итгэдэг, тэдний төлөө айн зовох шаардлага надад байхгүй.  Би яагаад хүүхдүүдээ гэртээ төрүүлэхээр шийдсэн гэхээр – хүүхэд эхтэйгээ бүрэн дүүрэн нэгдэж байгааг би өөрийн нүдээрээ харах аз надад тохиосон юм л даа. Миний нэг танил эмэгтэй хоёрдахь хүүхдээ төрүүлэхдээ намайг урьсан юм. Гэртээ, шөнө, зөөлөн гэрэлд, дулаахан өрөөнд хүүхэд мэндлэхэд эцгийнх нь зөөлөн бөгөөд найдвартай гар тосч аваад шууд л ээжийнх нь цээжинд наалаа. Эх нь хүүгээ энхрийлэн бүх биеийг нь зөөлнөөр тэврэн авав. Нялх үр нь арьсаараа эхийнхээ арьсыг мэдэрлээ, бяцхан чих нь ээжийнхээ зүрхэн тус газар байрлан зүрхний цохилтыг нь үргэлжлүүлэн сонсон тайвширна. Эхийн тайван амьсгал бяцхан биеийг нь бүүвэйлэн түшинэ. Баярласан зөөлөн дуу түүнийг энэ хорвоод угтан авсан билээ. Хүй нь, төрөх явцад эхэс рүү шахагдсан цусыг нь хүүд эргүүлэн өгөн лугших агаад хүүхэд амьдралын шимээр дүүрч байгаа нь харагдаж байв: нүдэн дээр цэцэглэн ягаарч, хорчийсон арьс нь тэнийгээд ирэв.

Хүүхэд ойр дотны хүмүүстэйгээ өөрийнхөө мэдрэхүйгээр нэгдэн нээгдэж анхны мэдлэгээ олж авахад бэлэн боллоо. Тэрээр, бүх насныхаа хамгийн дотны дүрийг шингээхээр нүдээ нээлээ. Тэр өөрийг нь хайрлах хүмүүстэйгээ нэгдлээ, тэднийхээ ивээл хамгаалалтанд орсноо мэдэрлээ. Түүний хүрч ирсэн шинэ ертөнц сайхан байлаа, түүнийг тэвэртээ хүлээн авлаа.

Энэ гайхамшгийг үзэхдээ би төрөлт гэдэг зүгээр нэг биологийн процесс биш юм гэдгийг харсан юм. Би Хайрыг харсан билээ.

Орчуулсан Ё. Одончимэг, www.orosshkolton.mn

 

Сэтгэгдлүүд  

 
Administrator
+1 #1 Administrator 2011-02-13 17:47
Гэртээ төрөх ч аюултай, ямар ч хүндрэл гарах юм билээ. Харин төрөхөд нөхөр нь орж болж байгаа юу? Хүүхдийг шууд шалданаар нь ээжид нь өгч хөхүүлж байгаа юу? Хүйг нь хэзээ таслаж байна? Төрсөн хүүхнүүд бичээрэй :o
Quote
 
 
oyunaa
0 #2 oyunaa 2011-02-15 12:30
eruuludam.mn ene odoogoor ene talin mergejlin zuvluguu ugdug ganc site. Udahgui maamaalna tegeed adminihaa asuultand hariulnaa.
Quote
 
 
зочин
0 #3 зочин 2011-02-16 09:55
Хүн шинээр энэ дэлхийд мэндлэх явц бол эх хүнд байгалаас заяагдсан гайхамшигтай хувь заяа гэж би боддог. Тиймдээ ч Монголчууд эхийн тухай дуу зохиох дуулах дуртай биз ээ. Эхийн хэвлийд тайван байсан нялх амьтанг гэнэт гэрээс хөөгөөд гаргачиаар ямар олигтой байх вэ? Дасах, зохицох гэж мөн их стрессд ордогийг төсөөлөхөөр өрөвдөлтэй юмаа. Гэхдээ бүгд л энэ замыг туулдаг хойно. Бага стресст оруулах талаар аль аль нь бодох хэрэгтэй л юм. Байгалийн жамаар төрөх, кесарево хийлгэн төрөхөд ялгаа бии болов уу? аль нь илүү бол?
Quote
 
 
Administrator
+1 #4 Administrator 2011-02-16 10:08
Оюунаа, ямар гоё юм бэ? Баяр хүргэе. Сайн сайхныг хүсье ээ :-| Төрөхөд очоод яадаг юм байна ажиглаж ирээд бичээрэй :-|
Quote
 
 
oyunaa
0 #5 oyunaa 2011-02-16 10:12
Admindaa bayarlalaa,
Davaagaa davchaad ungutuur bichne. Aij baigaa ch setgelzuin beltgel hiij l baina
Quote
 
 
Tsend
0 #6 Tsend 2011-02-17 13:33
Би 3 хүүхдээ төрөх газар төрүүлсэн. Манай эх баригч эмч нарын ачаар ямарч хүндрэл, оёдолгүйгээр хүүхдүүдээ төрүүлсэн.
Гэхдээ хүйг нь төрөнгүүт л тасалдаг. Харин 2 багыг маань төрөнгүүт нь шалдангаар нь амлуулж байсан. Энэ н үнэхээр эх үр 2-ийн анхны нүүр тулсан сайхан уулзалт байсан шүү.
Quote
 
 
билиг
0 #7 билиг 2011-02-18 00:33
Монголын үр сад эрүүл бөгөөд олон болтугай
Quote
 
 
Boloro
0 #8 Boloro 2011-02-18 05:12
Shuud nutsgeneer n eejid n uguh n chuhal gej bi zunduu unshsan. Tegeesei l gej husch bna. Bi bas udahgui turuh uchraas iimerhuu ym zunduu sudalj l bna.
Quote
 
 
Baagii
0 #9 Baagii 2011-02-23 07:15
Sain baitsgaana uu eejuudee. Bi bas udaxgvi maamuulah gej bgaa bi ene site-s bas medeelel avdag ta buhen iishee bas orj medeelel avaarai, Ta buhendee az jargal husii
Quote
 
 
Kit
+1 #10 Kit 2011-03-02 04:05
HI all.
Goyo medeelel bna. tnx adminaa.
Eh nyalhasd turuhud nutsgeneer n eejid n ogdoggui yum bilee. shuud haruulchaad yavj ugaaj olgiidood avchirch ogch amluulj bsan. tegeed amluulanguutaa kvartsiin gereltei or shig yumandaa eej ruu n haruulaad hevtuulchihsen. joohon butelttei bsan yum l daa. huig n bol shuud garch irenguut n l tasalchih shig bolson. tegj tsug orohiig n huleedeggui yum bn lee.tegsen ch gesen minii ur eejdee aavdaa mash ih hairtai. bid ch mon yalgaagui hairtai. Aav eej bolj bgaa buh zaluusdaa amjilt huseye. Hamgiin gol n aav eej n neg negnee hairlan hundelj bval huuhed ooroo taivan amgalan hairaar duuren sergelen tsovoo baidag. Mon osoj tom boloh yavtsad n hezee ch huuhdiin hajuud margaldaj bolohgui.
Quote
 
 
oyunaa
+2 #11 oyunaa 2011-03-12 08:07
za manaihaan davaagaa smjilttai davcan shuu.1-r turhud tursun. Huuhdiig garanguut shuud eejih ni gedsen deer taviad tegeed ulgiiduud amluuldag yum baina lee. turuh tasgin emch, eh barigch asragch nar yag l uuriin egch eej shig haluun dotno saihan uilchildeg yum baina lee shuu. Uvduj yadarch baihad us gezgiig maani hurtel booj yanzalj uguud ih uuriimsug yum beelee. Huu bid 2g hundrelgui turuulsen 1r turhiin emch suvilagch asragch nartaa talarhlaa.
Quote
 
 
Administrator
0 #12 Administrator 2011-03-12 11:21
Баяр хүргэе, Оюунаа! Хөөрхөн хүүд чинь эрүүл чийрэг өсч бойжин ээжийнхээ бахархал болсон мундаг эр болохыг ерөөе!
Манай эмч нар ийм сайхан байгаа тухай чихэнд чимэгтэй мэдээ дуулгасанд баярлалаа. Хүүхнүүд минь, төрөөд байдаг газар шүү, тэгвэл :o
Quote
 
 
aav
0 #13 aav 2011-03-16 10:29
Миний хүүхдүүд хэдий том болсон ч өдийхөн дөнгөж төрсөн байгаа юм шиг наддаа санагддаг шүү. Хүн энэ дэлхийд төрөхөд бурхан цаанаас хамгаалах хүн, хүнс хоолтой нь илгээдэг гэдэг. Гэрт хүүхдүүд үймэлдээд байхад ямар сайхан дуу шуутай байдаг байжээ. Том болоод сургууль соёл хөөцөлдөөд явчихаар гэр хоосорчих юм аа. Гунитгтай гэж. Монголын үрс сад олон, эрүүл энх аз жаргалтай байх болтугай. Эхнэрүүд, эмэгтэйчүүдээ төрүүлээд л байдаг юм шүү.
Quote
 
 
Munkh
0 #14 Munkh 2011-03-22 11:13
Сайн байцгаана уу, ээж нар аа? Та нарынхаа бичсэнийг уншсан чинь бүр зориг орчихлоо. Би уг нь 44 настай, нэг охинтой л доо. дахиж хүүхэд гаргах гэсэн чинь нэг л айгаад болохгүй байсан юм. Үзээд алддаг ч юм билүү гэж бодогдох боллоо. Айлын ганц охин хэцүү, дахиад нэг хүүхэд гаргаад өгчих гэж нөхөр минь ятгаад л...
Quote
 
 
enkhee08
0 #15 enkhee08 2011-07-14 02:03
ene uneheer saihan site yumaa. admind ih huch hudulmur gargaj humuust ashigtai zovlogoo medeelel hurgej baigaad ni bayarlalaa. bi ch gesen udahgui anhniha udaa turnu ene bichlelgiig unshaad hurdhan turj huuhdee harah yumsan gej bodogdloo.
Quote
 
 
шүрээ
0 #16 шүрээ 2011-11-10 14:49
Намайг төрөхөд шууд хүүхдийг минь амлуулаагүй .Бараг 4 цагийн дараа хүүг минь авчирч өгсөн .Би их гайхсан, зурагт энэ тэрээр болохоороо нярайг шууд амлуулдаг гэж яриад байдаг байснаа цаг дээрээ шал өөр юм байна лээ.
Quote
 
 
Tsetsgee
+1 #17 Tsetsgee 2012-04-23 11:13
Sain baitsgaana uu? Bi bas udahgui turnu gehdee turuh hugatsaa oirtoh tusam huuhdee ih zuudleed yanz buriin yum bodogdoh yumaa? tegeed ehes n tursnii daraa her udaj gardag yum boloo emch eh barigch nar ordog bol zuvluuch tehuu tegeed bi eh barigchdaa ehesiig n garsan hoino n huig n tasdaarai gj helj boldog yum boluu? nadaa sain zuvluurei eejuud, emch naraa
Quote
 
 
Чимэгээ
0 #18 Чимэгээ 2012-06-07 08:16
Маш сайн мэдээлэл бна. Манай эмч, эх баригч нар үүнийг уншиж амьдралд хэрэгжүүлэх талаар бодох хэрэгтэй.
Quote
 
 
zochin
+1 #19 zochin 2012-07-23 08:00
Bi neg udaa tursun, turultiin umnuh uvdult n uhmeer sanagdtal uvddug,. yaj uvduj bsanaa bodohoor uuriiguu uruvddug uilah ch tenhel bhgui,heden sekund uvdult namdanguut untaad bdiin bna lee tegeed l uvduud ehlenguut sereed l hezeech duusahgui ym shig sanagdaj bsan uvdult turuhiin oron deer duusdag ym bilee. Huuhed min garaad l uilahad tenger tselmen tomoos tom naran giiguuleh shig minii byacxan ur eejiigee nehen uilah n hichneen saihan.., uran ug oldohguimdaa. huuhdiig min tseejin deer min tavih ter much emegtei hunii deed jargal bhaa,daraa n huuhdiig min ugaagaad ulgiiduud nadad ugsun bi amluulj chadahgui herendee zuderch bilee., denduu ih uvduj ydarsan hun tursniihuu daraa untah geed bdag ym bna lee,ter ued huuhdee unagaahgui geed l untaj chadahgui hicheegeed l.,tsag garan oron deer hevtsnii etsest tasag ruu shiljuulne., tegeed l huuhdee asrah huhuuleh geed l eejiin ajil undarna daa,., ai daa turuh hetsuu ch turchuud huuhdee harah huhuuleh ter muchuus unetei ym bhgui shu :o
Quote
 

Сэтгэгдэл нэмэх